Шууд Chart

Төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаа зарлалаа

2014-07-08 13:11:45

Төрийн өмчийн хороо 32 үл хөдлөх хөрөнгийг хувьчлахаар төлөвлөжээ. Үүнээс одоогийн байдлаар 13 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 16 үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааг зарласан байна. Энэ тухай Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга н.Батгэрэлийн яриаг сонсъё. 

Төрийн өмчийн хороо маргааш эхний дуудлага худалдааг зохиох бол, энэ сарын 22, 29, 30-нд ээлжит дуудлага худалдааг зохион явуулах юм байна.
 
Эхний ээлжийн 16 үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаанд оролцох хуулийн этгээд компанийн гэрчилгээ, хувь хүн иргэний үнэмлэхээ Төрийн өмчийн хороонд хүргүүлэх ёстой. Ингэхдээ дуудагдах үнийн дүнгийн 20 хувийн дэнчинг хамт хүргүүлэх юм байна.
 

Төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаа зарлалаа   
Үзсэн: 2231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй