
Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн сарын 18-нд УИХ-д өргөн барьсан. Гэвч хууль тогтоогчид энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцээгүй, ирэх намартай золгохоор боллоо. Энэ тогтоолын төсөлд Төрийн өмчийн 13 компанийг бүрэн хувьчлах, есөн компанийн төрийн оролцоог бууруулахаар тусгасан юм. Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Дашрамд дурдахад, бүрэн хувьчлахаар тогтоолын төсөлд тусгасан 13 компани нийт 4,8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа юм. Харин төрийн өмчийн эзэмшлийг бууруулахаар төлөвлөсөн есөн компани 14,6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг байна. Эдгээр компанийг нээлттэй уралдаанд шалгаруулалт явуулах, нээлттэй дуудлага худалдаа, хөрөнгийн биржээр арилжаалах, нэмэлт хувьцаа гаргах замаар төрийн эзэмшлийн хувийг нь бууруулахаар төлөвлөжээ.
Төрийн өмчит 13 компанийг бүрэн хувьчлах эсэхийг намрын чуулган шийднэ | ||
Үзсэн: 1056 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.