Шууд Chart

ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Мөнгөн үдэш” баярын арга хэмжээ болно

2022-12-31 08:33:30

НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газраас жил бүрийн шинэ жилийн өдрөөр баярын арга хэмжээ зохион байгуулж, нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо угтдаг уламжлалтай.

Тэгвэл энэ жилийн хувьд тус баярын хөтөлбөрийг энэ жил Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Тодруулбал, Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээг өнөөдөр 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний 21:00-00:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Баярын хөтөлбөрт “Lumino”, “Татар”, “Сүнс”, “Gangbay”, “Ice Top”, “S4” хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, реппер Nene, Ginjin, Mrs M, Fla, OZ болон “Тоонот” студийн уран бүтээлчид оролцож, нийслэлчүүдтэйгээ хамт шинэ оноо угтах юм.

Тус арга хэмжээг UBS, TV8 телевиз шууд дамжуулна. Түүнчлэн он солигдох мөчид Сүхбаатарын талбай болон Монголын Хүүхдийн ордны талбайд ёслолын буудлага хийнэ.


ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Мөнгөн үдэш” баярын арга хэмжээ болно  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй