Шууд Chart

“Сычуаний сайн хүн” энэ сарын 27-ноос дахин тоглогдоно

2023-01-02 17:17:51

Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаний сайн хүн” жүжгийн ерөнхий найруулагчаар ОХУ-ын Москва хотод ГИТИС-ийг театрын найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн Энхбатын Ёндоншарав ажилласан юм.

Найруулагч Э.Ёндоншарав Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Ардын жүжигчин А.Очирбатын “Буруугуй буруутан”, Грек улс Афина хотод Еврипидийн “Электра”, Москва хотод М.А.Булгаковын “Морфий”, Украйн улсад М.Камолеттийн “Бойнг Бойнг”, Завхан аймагт “Жангар” жүжгийн ерөнхий найруулагчаар, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ассистент найруулагчаар ажилласан туршлага юм.

Тэрбээр дэлхий дахинаа театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аугаа эрхмүүдийн нэгэн төлөөлөл болох Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиол болох “Сычуаний сайн хүн” жүжгийг өнгөрсөн намар УДЭТ-ын тайзнаа амилуулсан билээ. Тэгвэл тус жүжиг энэ сарын 27-ноос дахин тоглогдохоор болжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Сычуаний сайн хүн” энэ сарын 27-ноос дахин тоглогдоно  
Үзсэн: 304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй