Шууд Chart

“Зохиолгүй амьдрал” жүжгийн нээлт энэ сарын 13-нд болно

2023-01-09 13:57:52

Тус хамт олон өмнө нь “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” зэрэг драмын жүжгийг толилуулж байсан. Тэгвэл энэ удаа “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг олны хүртээл болгохоор болжээ.

Уг жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү, Г.Нарансолонго нар тоглох бол бусад дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Онон, “Эмоци” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөр, “Маск” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, залуу жүжигчин Э.Төрбат, Э.Анужин нар тоглох аж.

Сонирхуулахад, “Зохиолгүй амьдрал” жүжиг энэ сарын 13-нд буюу баасан гарагт Соёлын төв өргөөнд нээлтээ хийнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Зохиолгүй амьдрал” жүжгийн нээлт энэ сарын 13-нд болно  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй