Шууд Chart

"Опал" жүжиг энэ сарын 21-24-нд БНСУ-д тоглогдоно

2023-01-13 11:01:22

“Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэрээр өнгөрсөн 10, 11 дүгээр сард монголын үзэгчдийн хүртээл болгосон. “Broadway” театрын алдарт бүтээл эл жүжгийг “Фауст”, “Гэм зэм” жүжгээр шуугиан тарьсан Мягмарнарангийн Батболд найруулж, гол дүрийг соёлын тэргүүний ажилтан, тайз, дэлгэцийн жүжигчин О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж бүтээсэн. Ийн тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирсэн юм.

Мөн энэхүү жүжигт Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Н.Онон, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөр, Т.Ариунчимэг болон Э.Чинзориг, Т.Сэргэлэн гэсэн нийт долоон жүжигчин дүр бүтээсэн. Түүнчлэн тус жүжгийн ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, хувцасны дизайнераар О.Булган, ассистент найруулагчаар С.Тэмүүжин, туслах найруулагчаар Ц.Энхтуяа, зөвлөхөөр Гэри Биондо, гүйцэтгэх продюсероор Ж.Энхзаяа нар ажилласан юм.

Тэгвэл "Опал" саркастек мелодрамын жүжиг БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчуудад энэ сарын 21-24-нд хүрэхээр болжээ. Тодруулбал,

Ташрамд дуулгахад, “Орфей” театр энэхүү бүтээлээрээ өнөө цагийн хүмүүст хамгийн ихээр дутагдаад байгаа итгэл найдвар, өөдрөг үзэл, уужуу сэтгэлийг түгээж, үзсэн хүн бүхний сэтгэл зүрхийг хайраар дулаацуулахаар зорьсон.

Эл жүжгийн зохиолч Жон Патрик амьд ахуйдаа театрын 34 зохиол, кино дэлгэцийн 27 бүтээл туурвиснаас хамгийн нэрд гарсан, нэрийн хуудас болсон жүжгийн зохиол нь “Everybody loves Opal”. “Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байна. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онд дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй. Дан ганц “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигдаж, хүн зоны сэтгэл, тархинд гэрэл түгээсэн байна. Одоо ч гэсэн гэрлээ түгээсэн хэвээр байгаа бөгөөд 2022 онд хоёр ч улсад амилжээ. Түүнчлэн энэхүү зохиол дэлгэцийн урлагт амилсан бөгөөд киночид дэлгэцийн бүтээл болгон үзэгчдэд хүргэж байв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Опал" жүжиг энэ сарын 21-24-нд БНСУ-д тоглогдоно  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй