Шууд Chart

Монголын “Хөхөө” уран сайхны кино Москва хотын Кино ордонд гарлаа

2023-01-20 11:06:45

Найруулагч Жанчивдоржийн Жамъянсүрэнгийн бүтээл 2021 оны “Улаанбаатар” олон улсын кино наадам болон 2022 онд ОХУ-д зохион байгуулагдсан “Киношок” олон улсын кино наадмын шагналт “Хөхөө” уран сайхны кино Москва хотын Киноны ордны Цагаан танхимд энэ сарын 18-нд гарч үзэгчдийн хүртээл болголоо.

“Киношок” олон улсын кино наадмаас дөрвөн гол шагнал, тухайлбал Гран-при “Золотая лоза”, шилдэг найруулагчийн, шилдэг эрэгтэй болон эмэгтэй дүрийн шагналыг авсан энэ кинонд эх үрсийн нандин далд холбоо, элбэрэл хайр, амьдрал-үхэл, өнгө мөнгө шүтсэн өнөө цагийн бусармаг араншинг тод томруун, сэтгэл сэртхийж, зүрх шимшрэм дүрсэлсэн байх агаад Цагаан танхимд олноороо цугларсан монгол иргэд, оюутан залуус, Москва хотын үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, бүтэн хоёр цагийн турш дэлгэцийн өмнө уяжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын “Хөхөө” уран сайхны кино Москва хотын Кино ордонд гарлаа  
Үзсэн: 306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй