Шууд Chart

"Алтан өд 2022" ёслолын сүүлийн шатанд дараах бүтээлүүд шалгарчээ

2023-01-31 15:29:32

МЗЭ-ийн Удирдах зөвлөл хуралдаж, Үндэсний төвүүдээс ирүүлсэн саналуудыг хэлэлцээд, уран зохиолын оны шилдэг бүтээл тодруулах "Алтан өд 2022" ёслолын сүүлийн шатанд дараах бүтээлүүдийг шалгаруулж, нэр дэвшүүллээ.

1. ЯРУУ НАЙРАГ

-Д.Галсансүх “Хагас реалист шүлэг”
-М.Уянсүх “Тэнгэр улам уудам болоход”
-Д.Эрдэнэзулай “Авгалдайн суурин”

2. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Том хэмжээний бүтээл/

-Б.Сарантуяа “Сондгой цагаан сувд”
-Ц.Буянзаяа “Улаагчин ингэж хэлсэн”
-С.Пүрэвсүрэн “Хөх шуурга"

3. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Богино хэмжээний бүтээл/

-О.Цэнд-Аюуш “Хүйтэн тууж"
-П.Баттогтох “Зовлон бодитой оршдог уу?"
-С.Баатарцогт “Цасан хуй”

4. БАРИМТАТ ЗОХИОЛ

-А.Амарсайхан “Бямбасүрэнгийн Шарав”
-Д.Дамдинжав “Суут нууц”
-Ш.Баатар “Хайрхаан”
-Х.Баатархүү “Улаанхүү”

5. ХҮҮХДИЙН ЗОХИОЛ

-Н.Мандал “Шид мангас”
-Б.Батцэцэг “Н.Норовбанзад”
-Б.Төрмөнх “Д.Нацагдорж”

6. УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ, ШҮҮМЖ

-Г.Батсуурь “Уран зохиол шинжлэлийн зарим асуудал”
-Ц.Буянзаяа “Монголын уран зохиолын түүхэн товчоон" I, II дэвтэр
-Л.Мөнхтөр “Урлангаар зочилж, урмаар дэмжихүй”

7. УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА

-Александер Доү “Чингис” эмгэнэлт жүжгийн орчуулга
                                                   ОрчуулМ.Саруул-Эрдэнэ
-Бертольд Брехт “Шүлгийн дээжис”
                                                  Орчуулагч П.Гангаамаа
-“Хайрын цуурай”
                   Орчуулагч Ж.Оюунцэцэг

8. ЖҮЖИГ, КИНОНЫ ЗОХИОЛ

-Н.Мандал “Саран охин, Хөхөө хүү” хүүхдийн жүжиг
-Б.Цогнэмэх “Рогма гоо хатан” жүжиг
-Э.Ган-Очир, Н.Майдар “Дасгалжуулагч” киноны зохиол
-Ч.Энхээ “Бусгаа тавилан” кино зохиол

9. ШОГ ХОШИН БОЛОН ЗӨГНӨЛТ ЗОХИОЛ

Д.Жаргалсайхан “Тусаан бурхан”

Уран зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд 2022" ёслол 2023 оны 2 дугаар сарын 2-ны 12.00 цагт Монгол Улсын Үндэсний номын санд болногэж Монголын Зохиолчдын эвлэлээс мэдээллээ.


"Алтан өд 2022" ёслолын сүүлийн шатанд дараах бүтээлүүд шалгарчээ  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй