Шууд Chart

Питер Морроугийн нэрэмжит “Гэрэлт морьд” урлангаар хангах тэтгэлэгт уралдаан зарлалаа

2023-02-03 09:52:46

“Гэрэлт морьд” нь мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдаан бөгөөд энэ удаагийн тэтгэлгийг хөгжим болон бүжгийн чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй баг хамт олны дунд зарласан байна.

Эрхэм уншигч танд тус тэтгэлэгт уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Монголын урлагийн зөвлөл нь Америк дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ХААН банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” тэтгэлгийг зургаа дахь жилдээ зарлаж байна.

“Гэрэлт морьд” нь мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдаан юм.

Энэ удаагийн тэтгэлгийг хөгжим, бүжгийн чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй баг хамт олны дунд зарлаж байна. Багийн бүрэлдэхүүн 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх ба хоёр долоо хоногийн хугацаанд уран бүтээлээ туурвих урлангаар хангагдаж, хамтарсан бүтээл туурвихад энэхүү тэтгэлэг дэмжлэг үзүүлэх болно. Хөтөлбөрийн төгсгөлд хамтарсан уран бүтээлийг олон нийтэд танилцуулна.

Урлагийн төрөл:

Хөгжим

Бүжиг

Баг бүрэлдэхүүн:

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай

(найруулагч, зохиолч, продюсер, бүжиг дэглээч, бүжигчин, дуучин, хөгжимчин, бусад)

Сонгон шалгаруулах шалгуур:

Хамтарсан уран бүтээл байх

Бүтээлийн санаа шинэлэг, давтагдаагүй байх

Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай уран бүтээлч буюу баг хамт олон байх

Багийн гишүүд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

Бүтээлийг олон нийтэд толилуулахад нээлттэй байх

Сонгон шалгаруулалт:

Баг хамт олны уралдаанд ирүүлсэн материал, танилцуулгад тулгуурлан сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ.

Бүрдүүлэх материал:

Багийн гишүүн тус бүрийн дэлгэрэнгүй танилцуулгыг зургийн хамт

Уран бүтээлчдийн дэлгэрэнгүй намтар, багийн танилцуулга

Энэхүү тэтгэлгээр бүтээх уран бүтээлийн агуулга, утга санаа бүхий танилцуулга

Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа:

2023 оны 03-р сарын 03

Уралдааны материалыг 2023 оны 03-р сарын 03-ны дотор program@artscouncil.mn хаягаар хүлээн авна.

Уралдааны хариуг 3-р сарын сүүлээр зарлана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-319017; 88222094 дугаарт холбогдон авна уу.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Питер Морроугийн нэрэмжит “Гэрэлт морьд” урлангаар хангах тэтгэлэгт уралдаан зарлалаа  
Үзсэн: 314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй