Шууд Chart

“Хүүхдийн танин мэдэхүйн нэвтэрхий толь” хэвлэгдлээ

2023-02-06 13:28:38

Хүмүүн тэр дундаа хүүхдүүд туйлын сониуч. Хүний өвөг дээдэс эрт цагт шөнийн тэнгэрийг хараад одод яагаад анивчдагийг, улирал солигдохыг анзаараад модод яагаад навчсаа гөвдгийг гайхан байсан нь дамжиггүй. Харин өдгөө тэр бүх нууцлаг асуултад хариулж чадахаар мэдлэгтэй болсон билээ.

“Хүүхдийн танин мэдэхүйн нэвтэрхий толь” номонд физик, хими, биологи, газарзүй, одон орон судлал, геологи, палеонтологи зэрэг салбарын шинжлэх ухааны мэдлэг шингэжээ. Уг шинжлэх ухааны салбар бүр уншигчдад дэлхий ертөнцийг өөр өөр өнцгөөс харуулах “аялал” болно хэмээн тус номыг бүтээгч нар онцлов.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хүүхдийн танин мэдэхүйн нэвтэрхий толь” хэвлэгдлээ  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй