Шууд Chart

“Toy story”, “Frozen”, “Zootopia” хүүхэлдэйн киноны шинэ анги үзэгчдэд хүрнэ

2023-02-14 10:50:03

Тэрбээр ““Frozen - 3”, Toy story - 5”, “Zootopia - 2” бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног хийхээр болсныг зарлаж байгаадаа баяртай байна. Удахгүй тодорхой мэдээллийг хүргэх болно” гэлээ. “Toy story” буюу тоглоомын түүх киноны дөрвөн анги үзэгчдэд хүрсэн бөгөөд тус киноны гол дүрээс сэдэвлэсэн “Buzz Lightyear” анимэйшн мөн гарсан билээ. Тэгвэл 2019 онд сүүлийн анги нь гарсан “Тоглоомын түүх”-ийн түүх үргэлжлэхээр боллоо.

Мөн хоёр бүрэн хэмжээний кино нь тус бүртээ нэг тэрбум ам.долларын ашиг орлого олсон “Frozen” хүүхэлдэйн киноны дараагийн буюу гурав дахь анги хийгдэх шийдвэрт хүрлээ.

Харин “Zootopia” хүүхэлдэйн киноны баатрууд долоо жил “амарсан”-ы дараа адал явдлаа үргэлжлүүлэхээр болж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Toy story”, “Frozen”, “Zootopia” хүүхэлдэйн киноны шинэ анги үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй