Шууд Chart

“Жокер” киноны шинэ ангийн зураг цацагдлаа

2023-02-15 12:18:12

“Warner Bros” кино компани 2019 онд нээлтээ хийж, дэлхий дахиныг байлдан дагуулсан “Жокер” киноны 2, 3 дугаар ангийг хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Жокерын дүрийг бүтээсэн Хоакин Феникс анх “Жокер”-ыг бүрэн хэмжээний кино хэмээн тооцоолж уг дүрийг бүтээсэн аж. Гэсэн хэдий ч тэрбээр дахин Жокерт хувирахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн найруулагч Тодд Филлипс дараагийн ангиудыг дахин найруулахаар болсон бөгөөд хоёрдугаар анги мюзикл кино байх болно гэж мэдэгдсэн. Түүнчлэн “A Star is born”, “House of Gucci” зэрэг кинонд тоглосон дуучин Лэди Гага “Joker: Folie а Deux” киноны Харли Квинний дүрд тоглож байгаа билээ.

Сонирхуулахад, “Жокер” кино дэлхий дахинаас нэг тэрбум ам.доллар давсан ашиг орлого олсон. Мөн “Жокер” олны хүртээл болоход шүүмжлэгчид ар араасаа онц сайн үнэлгээ өгсөн байдаг. Түүнчлэн комиксоос сэдэвлэн хийсэн кинонуудаас “Жокер” хамгийн анх Венецийн олон улсын кино наадмын шилдэг бүтээлийн “Алтан арслан” шагналыг авч, Хоакин Феникс “Оскар”, “Алтан арслан”, “The British film academy” зэрэг кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Жокер” киноны шинэ ангийн зураг цацагдлаа  
Үзсэн: 472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй