Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн

2023-03-17 14:38:10

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.


2023 оны гуравдугаар сарын 17-ны 20 цагаас
2023 оны гуравдугаар сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн  баруун  хэсгээр  баруун  өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 19-21 хэм  хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.


2023 оны гуравдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн  аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 21-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй