Шууд Chart

Монголын хамгийн урт нэртэй эрэгтэй Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо

2023-03-18 11:41:45

Монгол эрчүүдтэй холбоотой сонирхолтой баримтыг Үндэсний статистикийн хорооноос зарласан байна.

Эрчүүдийн дундаж наслалт 67 байгаа бол өнөөдрийн байдлаар хамгийн өндөр настай эрэгтэй 103-тай буурай байна. 

Монголд Цэрэг нэртэй 15 эрэгтэй байдаг бол хамгийн түгээмэл нэрээр Бат-Эрдэнэ тодорчээ. Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2023 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Бат-Эрдэнэ нэртэй 15.519 хүн байна. 

Монголын хамгийн урт нэртэй эрэгтэйг Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо гэдэг. Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2023 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо гэдэг нэртэй нэг л хүн байна.  

Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо гэдэг нэр 2010 оноос хойш бүртгэгдээгүй байна.


Монголын хамгийн урт нэртэй эрэгтэй Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо  
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй