Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2023-03-19 15:07:06

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Маргааш өдөр Баян-Өлгийн хойд, Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 03-р сарын 19-ний 20 цагаас 03-р сарын 20-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 7-9 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

2023 оны 03 дугаар сарын 21-нээс 03 дугаар сарын 25-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 22, 23-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

 


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй