Шууд Chart

Арвайхээр сумын V дугаар сургууль “Аман соёлын өвийг дээдлэгч, түгээн дэлгэрүүлэгч сургууль” болох зорилт дэвшүүллээ

2023-03-20 14:34:38

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын V дугаар сургууль “Аман соёлын өвийг дээдлэгч, түгээн дэлгэрүүлэгч сургууль” болох зорилт дэвшүүллээ.

“Хурдан морины гийнгоо, марзай, морины цол нь биет бус өвийн цогц бөгөөд утга агуулга, бэлгэдэл дүүрэн оршдог. Гэвч сүүлийн үед хурдан морины цолыг таван нас тус бүрт өөр өөрөөр дууддаг уламжлал тасарч, гийнгоо марзайн өв, морины цол дууддаг өвлөн уламжлагч цөөрч байна. Тиймээс аймгийн Соёл урлагийн газар нь Арвайхээр сумын 5 дугаар сургуультай хамтран аман соёлын үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, шавь сургалтыг хөгжүүлэн дэмжих ажлыг зохион байгуулж байна” хэмээн аймгийн СУГ-ын Хэлтсийн дарга Л.Пүрэвлхам хэлэв.

Тус сургуульд хурдан морь унаач сурагч олон байдаг учраас хүүхэд бүр хурдан морины цолыг таван насаар нь дуудаж цоллодог болох, хурдан морины гийнгоо, марзайг өвлөн авахаар өвлөн уламжлагч ерөөлч, магтаалч Г.Өнөболдтой багш, шавийн барилдлага тогтоожээ.

Энэ хүрээнд хурдан морины өв соёлтой холбоотой үлгэр, домог, түүх, бэлгэ дэмбэрэлийн үг, ерөөл, магтаал, цол зэргээс суралцаж, Ардын хувьсгалын баяр наадамд алтан жолоогоо өргүүлсэн хурдан хүлгүүдийг цоллох зорилго тавин ажиллаж байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Арвайхээр сумын V дугаар сургууль “Аман соёлын өвийг дээдлэгч, түгээн дэлгэрүүлэгч сургууль” болох зорилт дэвшүүллээ  
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй