Шууд Chart

Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан

2023-03-20 14:46:35

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэх зорилгоор хийж байгаа туршилтын талаар Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Гуравдугаар сарын 10, 13-нд Энхтайваны өргөн чөлөөнд явдаг Ч:1 чиглэлд туршилт хийж, өглөө автобусны эцсийн буудлаас явдаг байсныг буудлуудаас нэгэн зэрэг хөдөлгөсөн. Ингэснээр автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан. Зорчигчдоос санал авахад 81.5 хувь нь энэ зохион байгуулалтыг дэмжлээ. Цаашид энэ чиглэлийн ажлуудыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Сургуулийн 75 автобусны 25 нь үйлчилгээнд явж байсан. Сүүлд орж ирсэн 50 автобусыг есөн дүүрэгт хуваарилж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн. Дүүрэг бүрд маршрут, төлөвлөлтийг гаргасан” гэлээ.

Автобусыг дүүргүүд хүлээн авсан бөгөөд жолоочийн цалин гэх мэт урсгал зардлыг нийслэлээс хариуцахаар болжээ.


Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан  
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй