Шууд Chart

Хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийнэ

2023-03-20 14:49:22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.
  • Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах.
  • Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй, дүйцүүлэн тооцох журам зөрчин томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.
  • Төрийн улс төрийн, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.
  • Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон, Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг зөрчиж томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон ажилтан, албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.
  • "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг"-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоосон ч төрийн албанд томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, нийтлэг хэм хэмжээг удаа дараа зөрчсөн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.
  • Хотын стандартыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд олон нийтэд сурталчлан таниулах, сургалт арга зүйгээр хангах ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Орон сууцны барилгын ашиглалтын төлөв байдалд, инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдал зэрэгт тандалт судалгаа хийж, барилгыг паспортжуулах ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, урагдсан, өнгө үзэмжгүй хаяг, зар сурталчилгааны байгууламжуудыг буулгах ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн худалдаа, үйлчилгээний газруудын гадна орчны цэвэрлэгээ, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах, түр хадгалах цэгийн стандартыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Авто замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн болон ачаа тээврийн хэрэгслийн хаягдал утааны агууламжид шинжилгээт хяналт шалгалт хийж, стандартад нийцүүлэх ажлыг зохион байгуулах.
  • “Стратегийн команд штаб”-ын сургуулийн хүрээнд хийгдэх Гамшгаас хамгаалах танхимын болон биет дадлага, сургалт болон бэлэн байдлын үзлэгтэй батлагдсан хуваарийн дагуу байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг бүрэн хамруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Авто тээврийн техник хяналтын үзлэг, оношилгооны газруудын талаар санал боловсруулж танилцуулах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.


Хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийнэ  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй