Шууд Chart

Газар хөдлөлтийг бүртгэх станцын тоог нэмэгдүүлэх шаардлагатай

2023-03-21 19:11:58

Өнөөдөр болсон Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаарх “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөний үеэр Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

Тэрбээр “Хөрсний суулт, нуралт, гулсалт гэдэг бол чухалчилж авч үзэх ёстой үзэгдлүүд. Сүүлийн 10-15 жилд Улаанбаатар хотод баригдсан барилгуудын ихэнх нь ууланд байна. Гадаргуугийн налуу 15 градусаас хэтэрсэн тохиолдолд хүчтэй газар хөдлөлтийн үеэр барилгад ирэх цохилт хоёр дахин нэмэгддэг. 2013 онд Улаанбаатар хотод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр газар хөдлөлт болбол төвлөрсөн орон сууцны 11 хувь, хувийн орон сууцны 33 хувь нурж, хотын төвд 7552 хүн, гэр хороололд 38 мянган хүн амь үрэгдэх эрсдэлтэй гэж гарсан. Гэхдээ энэ тоо сүүлийн арван жилд өөрчлөгдсөн байх. Учир нь нийслэлд 1950-иад онд барьсан барилгуудыг нурааж, шинээр барьж эхэлсэн. Үүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгууд багтаж буй. Сургуулийн анги дүүргэлт, даац хэтэрсэн тул энэ нь газар хөдлөлтийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Мөн гэр хороололд мэргэжлийн бус хүмүүс барьсан 3-5 давхар байшин их болсон нь эрсдэлийг мөн ихэсгэнэ” гэсэн юм.

Тус байгууллагын судлаачдын зүгээс Улаанбаатар хотод дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрсний хурдатгал бичигч станцын сүлжээг өргөтгөх;
  • Хот орчмын газар хөдлөлтийг бүртгэх, станцын тоог нэмэгдүүлэх;
  • Эмээлт, Хустай, Гүнж, Авдар уул, Шархай, Мөнгөнморьт болон хот орчмын газар хөдлөлтийн голомтууд дээр нарийвчилсан судалгаа эхлүүлэх;
  • Нийслэл орчимд ажиллаж буй газар хөдлөлтийг бүртгэх болон геофизикийн мониторингийн станцуудын газрын асуудлыг шийдвэрлэх зэрэг багтана.

Газар хөдлөлтийг бүртгэх станцын тоог нэмэгдүүлэх шаардлагатай  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй