Шууд Chart

Б.Наранбаатар: Иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг дэмжиж ажиллаж байна

2023-03-21 19:14:03

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөн энэ сарын 21-ний өдөр болж, Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнгийн талаар Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагыг төлөөлөн Б.Наранбаатар танилцууллаа.

Уг төслийн эхний үе шат 2017-2019 онд хэрэгжиж, барилгын аюул, эрсдэлийн үнэлгээн дээр суурилсан газар хөдлөлтийн эрсдэлийн цогц газрын зургийг боловсруулах, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, газар хөдлөлт тэсвэрлэх чадвартай дунд, өндөр давхрын барилга барих заавар зэрэг баримт бичгийг боловсруулжээ.

Түүнчлэн гамшгаас сэргийлэх боловсролыг дээшлүүлэн, энэ чиглэлд мэдээлэл түгээж ажилласныг тэрбээр онцолсон юм. Харин төслийн хоёрдугаар шатанд барилга байгууламжийг хүчитгэх хэрэгцээ, шаардлагыг олон нийтэд таниулах, холбогдох дүрэм, зааврыг боловсруулах, инженер техникийн ажилтнуудыг чадавхыг дээшлүүлэх, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг дэмжихэд чиглэсэн ажлуудыг хийх юм.


Б.Наранбаатар: Иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг дэмжиж ажиллаж байна  
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй