Шууд Chart

"Трио" киноны уран бүтээлчид ес дэх шагналаа хүртжээ

2023-05-12 10:21:57

Жүжигчин Д.Баттөмөр "Трио" уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ АНУ-ын "Seattle Filmmaker Awards" наадмаас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртжээ.

Дэлхийн дөрвөн тивийн, олон улсын кино наадмаас “Трио" уран сайхны кино нийт есөн шагнал хүртээд байна. Хайрлан байж ургуулсан уран бүтээлийнхээ авсан шагнал бүрийг "навч" хэмээн билэгшээдэг тэрбээр "Trio" киноны ес дэх навч. АНУ-ын Seattle Filmmaker Awards наадмын "Шилдэг эрэгтэй жүжигчин" боллоо. Чүү Триочуудаа, дахиад зөндөө олон навч, шагнал, наадам биднийг хүлээж байна. Чүү чүү" хэмээжээ.

Өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд тус киног НҮБ-д толилуулсан. Энэ нь Олон улсад албан бусаар “Монгол, Монголизм” гэж доромж утгаар хэрэглэгддэг үгийг дурдсан утгаар ашиглахыг болиулах НҮБ-ын тогтоол гаргуулах явдал юм.

Мөн тус киноны уран бүтээлчид ирэх арванхоёрдугаар сарын 3-нд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр НҮБ-ын төв байр буюу Нью Йорк дахь оффист очиж, ажиллах зорилго тавьжээ. Үүний дараа Женевт ирж, тусгай тогтоол гаргуулахаар зэхээд байгаа ажээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Трио" киноны уран бүтээлчид ес дэх шагналаа хүртжээ  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй