Шууд Chart

Triple Crown-ий аваргуудын удамын гайхамшиг

2023-05-12 14:44:48

Kentucky Derby- гийн 149 жилийн түүхэнд ердөө 13 морь гурвалсан титэмийн аварга болсон байдаг.

Гурван өөр зайд, гурван өвөрмөц замд, гурван сорилтыг даван туулахын тулд морьд хөлийн хурд, тэсвэрт чанар аль алиныг нь өвлөсөн байхаас гадна 14 болон 21 хоногийн зайтай уралдаж чадах, олон уралдаан даах генетиктэй байх нь зайлшгүй шаардлагатай аж.

Европын үржүүлэг нь уралдааны замд хурд, тэсвэрт чанарыг өвлүүлсэн бол америкийн үржүүлэгт дээрх хоёр чанарыг дэмжсэн олон уралдаан хийх чадварын генетикийг илүү өвлүүлсэн байдаг.

Бусад улс орнууд холын зайн уралдааны морины зам туулах чадварт анхаарал хандуулдаггүй.

1760-1875 оны хооронд америкийн үржүүлэгчид хаач байгаагүй хамгийн сонирхолтой холын зайн уралдааныг бий болгож сорьдог байсан нь тухайн уралдааны түвшинд шаардлагатай чанаруудыг нэгтгэж, хурдны бүрэлдэхүүнт шинж чанарууд бат бөх тогтсон.

Дэлхий дээрхи нийт холын зайн уралдааны адууны 25 хувийг америк өөрийн үржүүлгээр нийлүүлдэг.

Гурвалсан титэмийн гурван уралдааныг давж уралдахын тулд хурдны болон олон уралдаан даах генетикийг төвлөрүүлэх хэрэгтэй байдаг аж.

Холын зайн уралдааны адууны гол үндэс суурийг BOSTON түүний хоёр төл LEXINGTON, LECOMTE хоёр юм.

Энэ хоёр дэлхийн хамгийн холын зайн уралдааны адуунууд.

Тэр үеийн америк дахь уралдаан уралдаж ирчихээд амрааж байгаад хэсэг хугацааны дараа дахин дөрвөн mile-д уралддаг байсан.

Нэг өдөр нэг уралдаанд гурав түүнээс дээш уралддаг байж.

Гурван даваанд гурван өөр морь түрүүлсэн бол даваагаа авахын тулд дахин уралддаг.

Ялагч нь гурван уралдааны хоёрт нь түрүүлсэн морийг ялагчид тооцдог байна.

Эдгээр гайхалтай түвшинд хүрч чадсан уралдаанч хурдан морьдын генетикээр triple crown-ий гурван уралдааныг давж   уралддаг байна.

Тэр үед энэ уралдааны амжилт хэвийн үзэгдэл байв.

Тэр үеийн дээд амжилтыг 1855 онд lexington эвдсэн бөгөөд түүний дээд амжилт нь 16 жил тэргүүлж байлаа.

Тэр үед бага насандаа болон хорин нас хүртлээ уралдаж чадах эцэс төгсгөлгүй тэсвэртэй, чийрэг морьдыг хүсдэг байж.

LEXINGTON-ийг өмнө гишгэхийн тулд дахин замын сунгаад уралдуулъя гэсэн санал тавихад нь уяач нь

-Замыг нь сунгасанч түрүүлэнэ гэж хэлж байжээ.

LEXINGTON-ИЙ удмаас хурдны хүчин зүйл шинээр олдсон энэ ген нь  өөр нээгдээгүй шинэ  ген үү гэдгийг судлаачид судлаж тогтоох болно.

Түүний удмыг DOMINO- дамжуулдаг онц хүчтэй шугам.

Triple Crown-ий гурван титэмийн аварга 13 морь байдгаас 12 аваргууд LEXINGTON- ий генийг дамжуулагч DOMINO 3×5×5,

LEXINGTON-ий эцэг Boston 4×5×5×5 болон Domino- гийн төл Commando 4×5×5×5×5- Lexington төрлийн үржүүлгээр аваргын амжилт үзүүлж байна. Өөр бусад улс орнуудын үржүүлэг үнэхээр дийлж уралдахгүй өндөр босготой уралдаан юм. Дэлхийн холын зайн уралдааны агуу үржүүлгийн хөтөлбөрийг америкт явагддаг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Triple Crown-ий аваргуудын удамын гайхамшиг   
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй