Шууд Chart

Алдарт DJ, хөгжмийн продюсер Нина Кравис Монголд ирнэ

2023-05-17 08:36:32

Олон улсын алдарт DJ, хөгжмийн продюсер Нина Кравис Монголд ирэхээр болжээ. Дэлхийн шилдэг DJ нарын нэг тэрбээр хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй "KHARKHORUM Visual Art & Music Festival"-д оролцох аж.

Нина Кравис нь 2000-аад оны эхээр хөгжмийн карьераа эхлүүлжээ. 2006 онд Мельбурн хотноо хөгжмийн чиглэлээр суралцаж, 2012 онд өөрийн нэрээр нэрлэсэн анхны цомгоо гаргасан байна. 2014 онд өөрийн TRIP хэмээх дуу бичлэгийн студийг байгуулсан Нина өдгөө дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн шилдэг уран бүтээлч болжээ.

"KHARKHORUM Visual Art & Music Festival"-ийн хувьд энэ жил "Kharkhorum “ECLIPSE” Visual Art & Music Festival" нэртэйгээр зохион байгуулагдаж буй. Өнгөрсөн жил Visual Art-ыг 11 метр өндөр, 360° хэмжээс бүхий дэлгэцээр үзэнгээ шилдэг DJ нарын хөгжмийг сонсох боломжийг уг наадам хөгжимд дурлагсдад олгосон.

Төсөөллөөс ч дээгүүр мэдрэмжийг хөгжим сонсогчдод бэлэглэсэн тус хөгжмийн наадам энэ жил домогт Ben Frost, Dopplereffekt, Alex Wilcox нарыг урин тоглуулж байгааг дуулгахад таатай байна. Мөн Монголын шилдэг DJ Mara b2b TMK, NOMTII нар оролцох аж.

"Kharkhorum “ECLIPSE” Visual Art & Music Festival" ирэх зургаадугаар сарын 10-нд "Steppe Arena"-д зохион байгуулагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Алдарт DJ, хөгжмийн продюсер Нина Кравис Монголд ирнэ  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй