Шууд Chart

Д.Гэрэлсайхан алтын төлөө тоглоно

2023-08-17 18:43:14

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын эмэгтэйчүүдийн боксын 60 кг-д өрсөлдөж буй Д.Гэрэлсайхан БНСУ-ын тамирчин Пак Хю Жинийг 4:1 харьцаагаар яллаа.
 
Ингэснээр манай тамирчин нөгөөдөр буюу наймдугаар сарын 19-нд БНХАУ-ын Ли Цян Вентэй алтан медалийн төлөө тоглохоор болов.
 
Өнөөдөр өрсөлдсөн манай нөгөө боксчин Э.Номундарь хагас шигшээд Японы Мику Оикавад ялагдсанаар хүрэл медаль хүртэж байна.

 


Д.Гэрэлсайхан алтын төлөө тоглоно  
Үзсэн: 4711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй