Шууд Chart

ЗГ: Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан сургууль болгон өөрчиллөө

2023-08-30 16:09:42

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 162 дугаар сургуулийг 2023-2024 оны хичээлийн жилээс Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль болгон өөрчиллөө.

Хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, ОХУ-ын талаас ирж ажиллах багш нарт оршин суух зөвшөөрөл олгох, аюулгүй байдлыг хангах талаар зохих арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ерөнхий боловсролын 162 дугаар сургууль нь 640 хүүхдийн суудалтай, 2022 онд ашиглалтад орсон.

Тус сургуульд сурагчдыг элсүүлэхдээ ямар нэгэн шалгалт, шалгаруулалтын дүнгээр бус хамран сургах тойргийн сурагчдаас эцэг эх, асран хамгаалагчдын саналыг харгалзан элсүүлэх юм байна.


ЗГ: Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан сургууль болгон өөрчиллөө  
Үзсэн: 3582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-28 19:29
Зүйтэй
Бат [127.0.0.xxx] 2023-09-18 19:17
Орос сургууль схд-т байна гэдэг маш олзуурхууштай зүйл. Анх 100-н айлд хятад сургууль нээгдхэд бөөн хужаа энэ тэрээр дуудаад явсан одоо хүн болгон үхэх гэж байгаа юм шиг өгдөг. Шувуун тахитай пиздакууд дуугуй л ба
Зочин [127.0.0.xxx] 2023-09-02 11:29
Заваан юм бээ, алуурчин улсын хэл соёлыг сурах ямар хэрэг бна аа
Зочин [127.0.0.xxx] 2023-09-01 17:37
Сайхан мэдээ .Манайхан хахууль үржүүлхээс болгоомжил ,,,,!?
Зочин [127.0.0.xxx] 2023-09-01 00:49
Өмхий МАН Монголчуулыг дахиад л Оросын боол болгох зорилго тавьжээ
Зочин [127.0.0.xxx] 2023-08-31 19:35
Сайхан мэдээ байна.Хөрш их гүрнийхээ хэл соёлыг судална гэдэг үнэхээр бахархал.Хэлтэй бол хөлтэй.
Зочин [127.0.0.xxx] 2023-08-31 05:10
Террорист улсын хэл соёл үзнэ гэж юу байна аа!!!
Зочин [127.0.0.xxx] 2023-09-18 19:17
Түй май шүү лалараа
отгон [127.0.0.xxx] 2023-08-30 19:25
БАЯРЛАЛАА

Бидэнтэй нэгдээрэй