
Нийтийн тээврийн газраас автобусны хүртээмж, хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор 2023 оны есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Нисэх Яармагийн иргэд, зорчигчдын үйлчлүүлдэг нийтийн тээврийн 3 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна.
Наадамчдын зам, Нисэх, Яармагийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ өмнө нь 06:20 минутаас эхэлдэг байсан бол өнөөдрөөс 06:00 цагаас иргэдэд үйлчилж байна.
Тодруулбал:
Ч:7 “Нисэх-МУБИС-Ард кино театр”
Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4 дэлгүүр”
Ч:77 “Нисэх-Яармаг-120 мянгат” гэсэн 3 чиглэл ба эдгээр чиглэлүүдэд нийт 42 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм.
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
Нийтийн тээврийн 3 чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа | ||
Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.