“Ханжоу 2022” Азийн Наадам үргэлжилж байна. Тодруулбал, нийт 10 зайд хурд сорьсон манай усанд сэлэгчдээс эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд хурд сорьсон Б.Энххүслэн 2:00.89 минутад зайгаа дуусгаснаар гараандаа гуравдугаар байр эзэлсэн юм. Нийлбэр дүнгээр 6 дугаар байрт орж, шигшээ уралдаанд оролцох эрхээ авлаа. Урьдчилсан шатанд БНХАУ-ын Ли Бин Хэ 1:58. 90 амжилтаар тэргүүлсэн юм.
Финалын уралдаанд манай тамирчин өнөөдөр 19:48 цагаас 7 дугаар шугамаас гарна.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
Түүхэндээ анх удаа Монголын усанд сэлэгч Азийн наадмын финалд шалгарлаа | ||
Үзсэн: 12434 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.