Шууд Chart

Азийн наадамд Б.Энххүслэн 8-р байрт орлоо

2023-09-26 08:46:19

Монголын усчдаас Азийн Наадмын түүхэнд финалд үлдсэн анхны тамирчин болж, шинэ түүх бичсэн Б.Энххүслэн шигшээ уралдаанд 2:02.70 минутаар барианд орж, 8-д жагслаа.
 
Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд Олимпын хошой мөнгөтэй Хонконгийн нэрт тамирчин Шивон Хоги 1:54.12 минутаар барианд орж, Азийн Наадмын рекорд тогтоолоо. Мөнгө, хүрлийг Хятадын тамирчид болох Ли Бин Же, Лиү Яа Шин нар хүртлээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

 


Азийн наадамд Б.Энххүслэн 8-р байрт орлоо  
Үзсэн: 4077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй