Шууд Chart

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2023-10-02 12:52:22

2023 оны 10 дугаар сарын 02-ноос 2023 оны 10 дугаар сарын 11-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

Хугацааны дунд үеэр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна

Хур тунадас: 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг,  төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд зүүн аймгуудын зарим газраар, 10-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд  төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи: 2, 3-нд говь, тал, хээрийн нутгаар, 4, 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд говь, талын нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 4-нд нутгийн баруун хагаст, 5-7-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 6-7-нд шилжих шөнө, 7, 8-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 7, 8, 11-нд зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 4-8-нд дулаахан шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, 2, 3, 9-11-нд сэрүүсэж шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 3-8 хэм дулаан байна.


Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 4492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй