
Нийслэлийн прокурорын газраас хорих ял эдэлж байгаа болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан иргэдийн эрхийг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, 401, 405, 407, 409, 421, 429 дүгээр хорих анги, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар хорих анги, цагдан хорих, баривчлах байранд давтагдан гарч байгаа зөрчил, түүний шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээний талаар хэлэлцэж, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг зөрчихгүй байх, баривчлах, цагдан хорих шийдвэрийг хууль, журмын дагуу биелүүлэх, дахин зөрчил гаргахгүй байх үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Хорих анги, цагдан хорих, баривчлах байранд зөрчил гаргахгүй байхыг үүрэг болголоо | ||
Үзсэн: 1711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.