Шууд Chart

Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд хийсэн судалгааны ажлын тайланг танилцууллаа

2023-12-16 16:28:49

Эрчим хүчний салбарт 14-15 их наяд төгрөгийн 22 төслийг хэрэгжүүлснээр манай улс эрчим хүчний дутагдал, хараат байдлаас гарах боломжтой. Цаашлаад эрчим хүч экспортлох боломж бүрдэнэ.

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-өөс эрчим хүчний сэргэлтийн хүрээнд хийсэн судалгааны ажлын тайланг танилцууллаа.

Энэ үеэр Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий эрчим хүчний салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжих төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн энэ үеэр эрчим хүчний бодит өртөг болон шинэчлэх боломжит хувилбарыг танилцуулсан.

Эрчим хүчний салбар алдагдалгүй ажиллая гэвэл жил бүр 10 хувиар цахилгааны үнийг нэмэх тооцоог гаргасан.

2029 он хүртэл жил бүр ингэж нэмснээр энэ салбар алдагдлаасаа гарч, эрчим хүчний найдвартай байдал хангагдана гэж “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын дарга н.Батдорж энэ үеэр онцолсон юм.


Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд хийсэн судалгааны ажлын тайланг танилцууллаа  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй