Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллаж, аймаг сумын засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Өнөөдөр /2024.02.20/ өвөлжилт хаваржилт хүндэрсэн Төв аймгийн зарим сумдаар явж, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүнс, өвс тэжээл, шатахууны тусламж үзүүлнэ.
Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг зэрэг сумдаар өвөлжилт нэн хүндэрч, зам даваа цасанд боогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд орж, малын хорогдол их байна.
Төв аймгийн хэмжээнд зарим газраар цасны зузаан 15-30 см хүрч, 100 гаруй мянган мал хорогджээ.
Тус бүлгийн тухайд цаг алдахгүйн тулд нэг өдөр, нэг цагийн өмнө ч болтугай тусламж хүргэхээр бүлгээ хоёр хэсэг болгон хуваагдан явахаар зохион байгуулалтад оржээ.
Эх сурвалж: УОК
Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан бүлэг Төвийн бүсийн аймгуудад ажиллаж байна | ||
Үзсэн: 669 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: