Шууд Chart

Цаг хожих, зам товчлох зэргээр голын мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна

2024-02-24 14:29:04

Хоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч мөсний зузаан 2023 оны мөн үеийнхээс 5-45 см бага, нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс


Цаг хожих, зам товчлох зэргээр голын мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 1375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй