Шууд Chart

Авлигатай тэмцэх болон хөрөнгө буцаах чиглэлээр Швейцар улстай хамтран ажиллана

2024-03-26 11:23:01

Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын институтийн шударга, ил тод байдал” төслийн хүрээнд зохион байгуулсан Швейцарын Холбооны Улсын эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, авлигатай тэмцэх болон хөрөнгө буцаах сайн туршлагыг судлах сургалт боллоо.

Тус сургалтад оролцсон Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл Швейцар Улсын Холбооны хууль зүйн албаны Олон улсын эрх зүйн туслалцааны хэлтэс, Холбооны цагдаагийн газар, Авлигатай тэмцэх ажлын хэсэг, Мөнгө угаах гэмт хэргийг мэдээлэх алба зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, туршлага солилцсон байна.

Мөн Швейцарын Холбооны Улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөлтэй уулзалт хийж, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, хулгайлагдсан хөрөнгө буцаах ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад шууд харилцан мэдээлэл солилцох боломжийн талаар ярилцаж, талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.


Авлигатай тэмцэх болон хөрөнгө буцаах чиглэлээр Швейцар улстай хамтран ажиллана   
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй