Шууд Chart

461 дүгээр хаалттай хорих ангид цагдан хоригдож буй иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь шийдвэрлэжээ

2024-04-04 17:17:35

Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор болон орлогч, ахлах прокурорууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллаж, тус прокурорын газраас хяналт тавьж буй эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан, цагдан хоригдож байгаа хүмүүстэй уулзаж, санал хүсэлтийг нь авсан байна.

Хуульд заасан үндэслэлээр шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан иргэдийн зүгээс прокурор, мөрдөгч болон тус ангийн ажилтан, албан хаагч нараас эрүү шүүлт тулгасан, хүнлэг бус хэрцгий хандсан талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт гаргасныг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллажээ.

Цагдан хоригдож буй яллагдагч нар нь хүн амь, хүчин, залилангийн болон хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт холбогдсон байна. 


461 дүгээр хаалттай хорих ангид цагдан хоригдож буй иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь шийдвэрлэжээ  
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй