Шууд Chart

Сэлэнгэ аймагт 2023 онд гэмт хэргийн улмаас 66 хүүхэд хохирчээ

2024-04-12 11:38:17

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2023 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 66, хүүхэд холбогдон шалгагдсан гэмт хэрэг 64 гарсан бөгөөд дийлэнх нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах зэрэг гэмт хэрэг байна.

Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь 14-өөс доош болон 17-18 насны хүүхдүүд байна.

Зөрчлийн шинжтэй 61 гомдол, мэдээлэлд хүүхэд шалгагдсанаас 79 хувь нь 16-17 насны хүүхдүүд автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил эзэлж байна.

Мөн зөрчлийн хэргийн улмаас 81 хүүхэд хохирсон нь өмнөх оноос 25 хувиар өссөн бөгөөд хүүхдийн эрхийг зөрчих зөрчил ихэнх хувийг эзэлж байна.

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2024 оны 1 дүгээр сард өнгөрсөн онд гарсан хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Сүхбаатар, Зүүнбүрэн, Шаамар, Цагааннуур, Түшиг сумдад хууль эрх зүйн чиглэлээр яриа таниулга хийж, хүүхэд хохирсон, холбогдсон хэрэгт нийт 15 мэдэгдэл бичсэн зэрэг ажлыг 2, 3 дугаар саруудад хийжээ.

Цаашид дээрх ажил, арга хэмжээг үргэлжлүүлж зохион байгуулж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна.


Сэлэнгэ аймагт 2023 онд гэмт хэргийн улмаас 66 хүүхэд хохирчээ  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй