Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд 2023, 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар гарсан цэргийн албаны эсрэг гэмт хэргүүдийг судалж, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Тухайлбал, Хилийн цэргийн 0306 дугаар ангид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлж, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Хилийн цэргийн 0132, 0198, 0275, 0306 дугаар ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн албан хаагчдад хууль эрх зүйн сэдвээр яриа таниулга хийж, сургалт зохион байгуулжээ.
Дээрх хугацаанд аймгийн прокурорын газраас дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн, цэргийн албанаас оргон зайлсан, байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчсөн зэрэг цэргийн албаны эсрэг 8 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Цэргийн албаны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна | ||
Үзсэн: 457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.