Шууд Chart

"Англо-Американ" компанийн төлөөлөгчидтэй уулзав

2014-09-05 09:48:12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр уул уурхайн дэлхийд тэргүүлэгч компанийн нэг “Англо-Американ” группийн бизнес хөгжлийг хариуцсан тэргүүн Ж.Харман нарын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Англо-Американ”-ы төлөөлөгчид Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой бөгөөд тусгай зөвшөөрөл олгож эхлэхийг хүлээж байгаагаа илэрхийлэв.
 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгаа энэ үед Монгол Улсад  хөрөнгө оруулах бодолтой байгааг сайшаав. Мөн манай улсад хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулах аливаа компани нь аль болох үндэсний компаниудыг дэмжих, тэдний бараа үйлчилгээг авч, үндэсний боловсон хүчнийг ажиллуулж, орон нутгийн иргэдийг үйл ажиллагаандаа өргөнөөр татан оролцуулах нь нийгэмд зөв ойлгогдох, нөгөөтэйгүүр бэрхшээл багатай байдгийг анхааруулсан юм.
 
Уулзалтын төгсгөлд нэмж хэлэхдээ зарим хөрөнгө чинээтэй компани эзэн орноос том мэт загнадаг алдааг давтахгүй байхыг зөвлөв.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

"Англо-Американ" компанийн төлөөлөгчидтэй уулзав  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй