
Error loading player: No playable sources found
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Төрөөс ойн талаар баримтлах бодлого нь улсын нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор нь авч үзсэн ногоон хөгжлийн бодлоготой уялдсан, ой модны нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх менежменттэй холбоотой асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр, үйл ажиллагааг чиглүүлсэн ойн бодлогын зорилго, баримтлах зарчим, хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлсон баримт бичиг юм. “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын төслийг ойн салбарын эрдэмтэд, мэргэжилтний баг гадаадын 15 орны ойн үндэсний бодлогыг судлаж, Монгол орны ойн бодлогын хэрэгжилтийн байдалд судалгаа хийж, 1000 гаруй хүнээс санал авч, анхны төслийг гарган, Төв, Баруун, Зүүн гэсэн гурван бүсэд аймгуудыг хуваан бүсчилсэн хэлэлцүүлэг хийж, төгсгөлд нь Улаанбаатар хотод 2013 оны 12 дугаар сарын 19-нд болсон Ойн үндэсний чуулганаар хэлэлцүүлж, тус чуулганаас гарсан саналыг тусган эцэслэн боловсруулжээ.
Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар Монгол төрийн ойн нөөцийн талаар баримтлах шинэ бодлого бий болж, энэ бодлого нь Дэлхийн дээд хэмжээний Рио+20 уулзалт, НҮБ-ын Ойн форум болон Биологийн олон янзын тухай НҮБ-ын конвенцээс баталсан "Айчи -2020" хөтөлбөрт заасан ойн бодлогын зорилтыг Үндэсний бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулах үүргийг Монголын тал хүлээж байгааг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хууль санаачлагч танилцуулав.
Төрөөс ойн талаар баримтлах бодлоготой болно | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.