Шууд Chart

Монголын Үндэсний Спортын V Их Наадам болно

2014-09-05 10:53:47

ССАЖЯ-наас Монголын Үндэсний Спортын V Их Наадмыг энэ сарын 12-14 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Наадам үндэсний бөхийн барилдаан, үндэсний сур харваа, Буриад сурын харваа, Урианхай сурын харваа, Уламжлалт харваа, Морин уургач, бугуйлч, эмнэг сургалт, ширээний шагай, шагайн харваа гэсэн төрлүүдээр зохиогдох аж.
 
Үндэсний спорт наадам нь тухайн улс орны төр ахуйн соёл, урлаг зан үйлийн асар их өвийг олон мянган жилээр хадгалан үеэс үед өвлөн зааж хадгалуулан ирсэн гайхамшигтай. Ийм ч учраас “Монгол наадам” хэмээх цогцолбор соёлыг “Дэлхийн соёлын биет бус зүйлийн өв сан”-д бүртгүүлсэн бөгөөд анх дэлхийн хэмжээнд 6000 гаруй бөх барилдаж, 10000 гаруй морьтон жагсаал хийж, 3000 гаруй морь уралдаж “Геннисийн ном”-д бичигдсэн юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монголын Үндэсний Спортын V Их Наадам болно  
Үзсэн: 1995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй