Шууд Chart

Олон улсын валютын сангийн ажлын хэсэг ажиллаж байна

2014-09-05 10:59:58

ОУВС-гийн Дүрмийн дөрөвдүгээр зүйлд заасны дагуу гишүүн орны санхүү, эдийн засгийн байдалд үнэлгээ өгч, ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд танилцуулах зорилго бүхий ажлын хэсэг энэ сарын 4-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байна. 

Ажлын хэсэг эхний уулзалтаар Сангийн сайд Ч.Улаантай уулзаж, ажлын төлөвлөгөө, судалгааны ерөнхий чиглэлийн талаар танилцууллаа. ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улс болон төстэй эдийн засаг бүхий орнуудын төсвийн алдагдлын зохистой хэмжээ, эдийн засгийн бүтцийн загварчлал, банкны зээлийн өсөлтийн судалгаа, өрийн тогтвортой байдлын судалгаа зэрэг хэд хэдэн судалгааны ажлын тайланг Монгол Улсын Засгийн газар болон Төв банкны холбогдох хүмүүст танилцуулах аж.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Олон улсын валютын сангийн ажлын хэсэг ажиллаж байна  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй