Шууд Chart

Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт нийтийн бие засах газар барина

2014-09-05 11:04:20

Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн боловч эх үүсвэр дутагдсаны улмаас санхүүжүүлж чадаагүй Нийтийн бие засах газрын барилгын жагсаалтыг гаргаж, баталжээ. Үүнд, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд  368.3 сая төгрөгөөр нийтийн бие засах газар барих аж.

Батлагдсан төсөл, арга хэмжээг нийслэлийн 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг холбогдох дүүргийн Засаг дарга нарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт нийтийн бие засах газар барина  
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-09-05 11:21
bie zasah gazar bariad daraa teriigee neej meegeed baidag teneg humuus bainaa
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-09-05 11:19
Сонгино хайрхан д нийтийн бие засах газар баримаар юм!

Бидэнтэй нэгдээрэй