
Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд энэ сарын 13-ны өдөр Чингисийн талбайд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлэх болсныг бид өмнө нь мэдээлж байсан.
Энэ үеэр иргэд, үйлчлүүлэгчид харьяа байгууллагуудын нэг болох Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас зорчигч, тээврийн хэрэгслийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа, иргэний харьяаллын талаар лавлагаа авах, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрлийн материал өгөх, зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой ажээ.
Мөн Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг угтан “Эрх чөлөөтэй монгол хүн” аяныг өрнүүлж иргэдэд эрх зүйн шинэтгэлийн талаар мэдээлэл өгч ажиллаж байгаа юм.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нээлттэй үйлчилнэ | ||
Үзсэн: 1202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.