Шууд Chart

УИХ-ын дарга З.Энхболд Орхон аймагт ажиллаж байна

2014-09-05 13:26:35

УИХ-ын дарга З.Энхболд энэ өдрүүдэд орон нутагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Орхон аймагт ажиллах үеэрээ “Шим-Технолоджи” ХХК-ийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн нээлтэд оролцлоо.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон гадаадын хөрөнгө оруулагчийн хамтарч байгуулсан “Шим-Технолоджи” ХХК-ийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр нь 2009 онд дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоосон байсныг ОХУ-ын “УРАЛГИПРОМЕЗ” нээлттэй хувьцаат компани хөрөнгө оруулж өнөөдөр дахин үүд хаалгаа нээж байгаа юм.
 
Мөн “Шим-Технолоджи” ХХК-ийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Искандер Кубарович Азизов оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимировч Путины Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, энэхүү айлчлалын дараахан тус үйлдвэр дахин үүд хаалгаа нээж байгаа нь хоёр улсын хамтын ажиллагааны бас нэгэн тод илрэл юм гээд энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга хүрэлцэн ирж оролцож байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.
 
Тус үйлдвэр нь жилд 3600 тонн молибдены баяжмал боловсруулж 2500 тонн молибдены техникийн исэл, 800 кг рени агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 250-аад ажилтан, ажиллагсадтай ажиллаж байна.
УИХ-ын дарга мөн Булган аймагт ажиллах ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын дарга З.Энхболд Орхон аймагт ажиллаж байна  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй