
Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилж байгаа.
Тус ажлын хүрээнд авто замын зурвасын төгсгөлийн нэг км хэсгийг хааж хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо.
Тодруулбал, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс хүртэлх нэг км замын хөдөлгөөнийг өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн энэ сарын 15-ныг дуустал бүтэн хаах аж.
Энэ хэсгийн замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохицуулахаар Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар хамтран ажиллаж байна.
Баянхошууны замыг өнөөдөр хаана | ||
Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.