Шууд Chart

Хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ

2014-09-08 08:48:27

Уул уурхайн яам, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институттэй хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Санамж бичгийн зорилго нь Уул уурхайн яам Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтыг (МГУУМИ) үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд мэргэшсэн мэргэжилтэн сургах, эрх олгох асуудлыг хэрэгжүүлэх, мөн Ашигт малтмалын нөөцийг тайлагнах олон улсын стандартын хороо (CRIRSCO-Committee for Mineral Reserves International Reporting Standards)-ны загварт суурилсан хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг нээлттэйгээр тайлагнах Монгол Улсын заавар (MRC-Code) гарган, цаашид боловсронгуй болгон ажиллах Ашигт малтмалын баялаг, ордын нөөц тайлагнах Үндэсний хороог (MRC) байгуулан тогтвортой хамтран ажиллахад чиглэж байгаа аж.
 
Түүнчлэн холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх шаардлагаар тус санамж бичгийг байгуусан бөгөөд санамж бичигт Уул уурхайн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийг төлөөлж Д.Дамба нар гарын үсэг зурсан байна. 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ  
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй