Шууд Chart

Өвөлжилтийн бэлтгэл хангахыг анхааруулж байна

2014-09-08 08:57:17

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр 2014 оны эхэнд 45.1 сая мал тоологдож, энэ онд 16.7 сая төл хүлээн авснаар одоогийн байдлаар 61.0 сая мал намаржиж байна. Үүнээс дотоодын хэрэглээгээ хасаад 50.0 орчим сая мал өвөлжиж, хаваржих тооцоонд тулгуурлан “Мал аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг баталжээ. Үүнийг орон нутагт хүргүүлж, биелэлтийг ханган ажиллахыг салбарын яамнаас зөвлөж байгаа аж. Энэ жил 1.3 сая тн байгалийн хадлан, 60.0 мянган тн тэжээл бэлтгэхээр төлөвлөж байна. Түүнчлэн хадлан бэлтгэлд одоогийн байдлаар 5000 гаруй дугуйт трактор, 1400 морин хадуур, 1100 хөдөлгөөнт гар хадуур, 453 хаман боогчтой хадлангийн салаа, малчид, иргэд нийт 280 мянган хүн ажиллаж байгаа аж.

Бэлчээрийн ургамлын ургалт одоогийн байдлаар нутгийн тав хүрэхгүй хувьд гантай, 40 орчим хувьд гандуу, бусад нутаг буюу нийт нутгийн 55 гаруй хувьд сайн үнэлгээтэй байна. Түүнчлэн энэ долоо хоногоос эхлэн хур тунадас орж, нийт нутгаар сэрүүсч, зарим газраар шөнөдөө 0-5 градус цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймд малчид, иргэдийг цаг агаарын таатай үед хадлан, тэжээлээ цаг алдалгүй бэлтгэж авахыг анхааруулж байна.

Мөн малчдын өвөлжилтийн бэлтгэл хангуулах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, отор нүүдлийн зохицуулалтууд, өвөлжих малын тоог аль болох цөөлөх, төв суурин газраас үйлдвэрийн тэжээлээр хангах нэгдсэн зохион байгуулалтуудыг эртнээс хийхийг орон нутгийн удирдлагууд, мэргэжилтнүүдэд зөвлөжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Өвөлжилтийн бэлтгэл хангахыг анхааруулж байна   
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй