Шууд Chart

Монгол, Японы анагаахын форум болов

2014-09-08 13:14:55

Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд “Монгол, Японы анагаахын форум” өчигдөр боллоо. Тус хуралд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Д.Ганбат, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нарын албаныхан оролцлоо. Энэхүү хурал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан юм.  

Байнгын хорооны дарга Г.Баярсайхан форумын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монгол-Японы эрүүл мэндийн форумыг зохион байгуулж буй Ерөнхийлөгчийн Тамгын газар, Анагаах ухааны үндэсний их сургуулийн хамт олон, Элчин сайдын яам, гаднын төлөөлөгчид болон нийт хүмүүст талархал илэрхийлье. Японы их, дээд сургуулиуд нь АШУҮИС-тай хамтын харилцаатай ажиллаж, манай эрдэмтэн багш нарыг сургаж, бэлдэж өгч байдагт талархаж байна. Өнөөдрийн энэ форумаар бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
 
Тэрээр хурлын үеэр Монгол, Япон улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа үр дүнгээ өгч буйг мөн онцлосон юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол, Японы анагаахын форум болов   
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй