Шууд Chart

Залуучуудын асуудал эрхэлсэн Комиссартай уулзав

2014-09-09 08:24:15

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад айлчилж буй Европын Комиссын Боловсрол, соёл, олон хэл, залуучуудын асуудал эрхэлсэн Комиссар Андрулла Василиуг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр талын боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Европын Комиссоос боловсрол, соёлын чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдэд Монгол оюутан, залуусыг хамруулах талаар ярилцаж, санал солилцлоо.
 
Мөн өдөр Гадаад харилцааны сайд  Л.Болд,  Боловсрол, соёл, олон хэл, залуучуудын асуудал эрхэлсэн Комиссар Андрулла Василиу нар Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Залуучуудын асуудал эрхэлсэн Комиссартай уулзав   
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй