Шууд Chart

Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар өнөөдөр барилдана

2014-09-09 11:40:09

Узбекстаны нийслэл Ташкент хотноо чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болж, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нар өрсөлдөнө.     

Өчигдөр  эрэгтэй чөлөөт бөхийн 57, 70, 86, 125 кг-ын жингийн барилдаан болж манай  дөрвөн бөх дэвжээнд гарснаас олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр мөнгө, хүрэл медалийн төлөө барилдаан хийж тавдугаар байр, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат долоодугаар байр эзлэж багтаа шагналын оноо авч ирээд байгаа юм.

Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар өнөөдөр барилдана  
Үзсэн: 1413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй